АИ92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлжээ

Монгол Улсын Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс эрсдэлийн сан/Hedge Fund/ байгуулахаар шийдвэрлэж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авлаа.

Тодруулбал Сингапурын BDO сантай хамтран шатахууны үнийг тогтворжуулах хэджингийн хэлцэл хийх бэлтгэл ажлыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам хангасан байна. Тиймээс гэрээ байгуулах эрхийг ийнхүү Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)