Ази тив дэх улс орнуудын худалдааг хөнгөвчлөх асуудлаар хэлэлцэнэ

Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 12-нд Төрийн ордонд Азийн худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь чуулган эхэлнэ. Энэ удаагийн хурал "Олон улсын түвшинд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг оролцоо" сэдвийн дор болох юм байна.

ATPF-д Азийн 23 орон гишүүнчлэгддэгээс 21 оронд худалдааны асуудлыг нь улсын байгууллага нь хариуцдаг. Манай улсад албан ёсоор Худалдааны яам байхгүй учир МҮХАҮТ энэ үүргийг гүйцэтгэж, уг чуулганыг даргалж зохиож байгуулж байгаа аж.

Чуулганаар Ази тив дэх улс орнуудын худалдааг хөнгөвчлөх, бүс нутагт тулгараад байгаа худалдаа, бизнесийн бэрхшээлүүдийг хамтарч шийдэх гарц, боломжууд зэрэг асуудлыг хэлэлцэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)