Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын чуулга уулзалт Сеул хотноо эхэллээ


Өнөөдөр /2019.11.7/ БНСУ-ын нийслэл Сөүл хотноо Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын (OANA) чуулга уулзалт эхлэв. Ази-Номхон далайн 35 орны 43 мэдээллийн агентлагийн төлөөлөгчид оролцсон энэ удаагийн уулзалтаар “Сэтгүүл зүйн шинэ сорилтууд: Технологийн инновац ба Итгэлцлийн асуудлууд” сэдвийн хүрээнд зохион байгуулж, технологийн хөгжил, худал, буруу ташаа мэдээлэл зэрэг асуудал сэтгүүл зүйн салбарт хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцэх аж. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ санаачилгаар 1961 онд байгуулагдсан ОАИА нь бүс нутгийн мэдээллийн харилцан солилцоог хөгжүүлэх зорилготой бөгөөд Ерөнхий Ассамблейг гурван жил тутам зохион байгуулдаг юм. Энэ удаагийн 17 дугаар чуулганы үеэр “Yonhap” агентлаг ОАNА-гийн шинэ даргаар албан ёсоор сонгогдох бөгөөд тус агентлаг ирэх гурван жилийн хугацаанд ОАNА-г даргалж, ОАNА-гийн уулзалтуудын хөтөлбөрийг бэлтгэх хэрэг эрхлэх газрын үүргийг гүйцэтгэж, гишүүн агентлагуудад санамж хүргэж, ОАNА-гийн цахим хуудасны үйл ажиллагааг хариуцах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)