Азийн элсний спортын наадмын шинэ товыг зарлажээ

Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулагддаг “Санья-2020” Азийн элсний спортын VI наадмыг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-10-ны хооронд зохион байгуулахаар болжээ.

Анх тус наадмыг 2020 оны арван нэгдүгээр сарын сүүлч, арван хоёрдугаар сарын эхээр зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан боловч цар тахлын улмаас хойшлуулсан юм. Азийн олимпын зөвлөл хэдийгээр тус наадмыг ирэх он хүртэл хойшлуулсан ч “Санья-2020” нэрийг хэвээр хэрэглэхээ мөн зарлажээ.

 Санья хот нь Хятад улсын аялал жуулчлалын бүс Хайнань арлын өмнө хэсэгт оршдог бөгөөд Азийн спортын наадамд 19 төрлөөр 2000 орчим тамирчид өрсөлдөх юм.

Түүнчлэн тамирчид тус наадамд усан сэлэлт-Марафон, элсний хөл бөмбөг, элсний волейбол, сагсан бөмбөг, элсний бөх, самбо , жиү жицү ,курас, мута бокс, үндэсний бие хамгаалах урлаг, элсний петанк, модон бөмбөг, хөнгөн атлетик, бодибилдинг төрлүүдээр өрсөлддөг байна. 

Өмнө нь Азийн элсний спортын IV наадамд Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй сагсчид дөрөвдүгээр байр эзэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)