Азийн шилдэг таван киноны нэгээр "Ээж" кино шалгарлаа

“Asian World Film Festival” наадам АНУ-д боллоо. Тус наадмын шилдэг таван киноны нэгээр "Ээж" кино шалгарлаа.

Саяхан ОХУ-д болсон “Мөнгөн абкузат” олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг “Ээж” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Ардын жүжигчин Д.Мэндбаяр хүртсэн юм.

Ийнхүү "Ээж" кино хилийн чанадаас хоёр дахь шагналаа хүртэв.

Сонирхуулахад, тус киноны зохиолыг СТА Б.Мөнхтуяа бичиж, СТА Эрдэнэцэцэг найруулсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)