Азийн АШТ-д оролцсон эмэгтэй бодибилдингчид "аман хүзүүдлээ"

Бодибилдинг, фитнессийн Азийн АШТ Бутан улсад энэ сарын 5-7-нд боллоо. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн 10 тамирчин оролцсоноос дэлхийн аварга Г.Угалзцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Г.Гансаруул нар алт, А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ нар мөнгө, Н.Түвшинбаяр хүрэл медаль тус тус авсан юм. Ийнхүү манай эмэгтэй тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан амжилтаар багийн дүнгээр аман хүзүүдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)