Аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр дулааны шугам тавина

Гурван жилийн өмнөөс Мандалговь хотод орон сууцны “Залуус” хороололын эх суурь тавигдаж, эхний орон сууц ашиглалтад орсноос хойш энэ орчинд 200 гаруй айлын орон сууц сүндэрлээд байна.

Жил жилд нэмэгдэн баригдаж байгаа орон сууцны барилгыг халаалт дулаан, гэрэл цахилгаанаар хангах дэд бүтэцийн хүчин чадал дутагдаж, үүнийг сайжруулах хөрөнгийн эх үүсвэр орон нутагт байхгүй байгаа юм. Энэ тухайд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Б. Мягмарсүрэнгээс лавлахад “ Дулааны шугам сүлжээ тавихад 500 сая төгрөг шаардагдана. Энэ хөрөнгө ИТХ- аар батлагдаагүй. Харин цахилгааны дэд станц байгуулахад 300 гаруй сая төгрөг тооцогдсон бөгөөд одоо тендэр зарлагдаад байгаа” гэлээ.
Дулааны шугам сүлжээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр орон нутагт нэгэнт байхгүй тул энэ жил 100 гаруй айлын орон сууц барьсан аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр шугам сүлжээ татаж, орон сууцыг ашиглалтад оруулахаар болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)