“Ажлын байрыг минь буцааж өгөөч”

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн Засгийн газрын 270 дугаар тогтоолыг эсэргүүцсэн эрдэмтэд энэ сарын 16-нд мэдээлэл хийж, уг тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ. Гэвч өдийг хүртэл шаардлагын хариуг нь өгөөгүй аж.

Тиймээс Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооныхон өчигдөр “Ажлын байрыг минь буцааж өгөөч” нэртэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Энэ асуудлыг нааштай шийдвэрлэж, ямар нэгэн хариу өгөхгүй бол тэд ирэх сарын эхээр “Үлэг гүрвэлийн цурхираан” жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.

Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон жилийн турш судлан, цуглуулсан, үлэг гүрвэлүүдийг ч уг жагсаалд оролцуулах юм байна. Тэд “Судалгаа шинжилгээ хийж, олдвор хадгалдаг байрыг минь булааж байгаа нь тэдгээрийг гудамжинд гаргаж хаяснаас ялгаагүй. Тиймээс тэдгээр олдворыг ч “жагсааж” эсэргүүцлээ илэрхийлнэ” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)