Ажлаа хийж байгаад барилгаас унаж гэмтжээ

"БЗД-ийн 11 хороонд үйл ажиллагаа явуулдаг барилгын хашаанд барилгын ажил хийж байсан хүн унаж гэмтлээ” гэсэн дуудлага мэдээлэл 2019 оны тавдугаар сарын 21-ны 08.01-д цагт иржээ. Тус мэдээллийг шалгахад Орхон аймгийн харьяат 37 настай эрэгтэй “Б” ажил хийж байгаад унаж гэмтэн 103 дуудаж үзүүлэн ГССҮТ-н хүзүү нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлж байгааг цагдаагийн байгууллага материалжуулан шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)