“Ажил, мэргэжлийн мэдээллийн төв” нээгдлээ

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн дэргэд “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв”-ийг шинээр үүсгэн байгуулаад байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ. 

Тус төвийн зорилго нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг түргэн шуурхай, үнэ төлбөргүй, иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонгох, ажил хайх, ажлын түвшингээ ахиулахад зориулсан зөвлөгөө мэдээлэл, дэмжлэг туслалцаа үзүүлэх, чиглүүлэх, сургалт, уулзалт, хөдөлмөрийн яармаг, аялал зэрэг үйлчилгээг үзүүлэхэд чиглэж байгааг холбогдох албанаас онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)