Ажилчны гудамжны уулзвараас "Хөсөг трейд" хүртэлх замыг энэ сарын 28-наас долдугаар сарын 10-н хүртэл хаана

2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй тус замын 1-р хэсэг буюу “Ажилчны гудамжны уулзвараас Хөсөг трейд хүртэл 385у/м авто зам”-ыг 2020 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 10-ны хооронд хааж, зорчих хэсгийн шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн туслах гудамж замуудыг сонгон хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Авто замыг шат дараатайгаар хэсэгчлэн хаах хуваарь:

Д/дХэсэгБайршилХаах урт /у/м/Хаах хугацаа /сар/
11-р хэсэгАжилчны гудамжны уулзараас Хөсөг трэйд хүртэл38506.28-07.10
22-р хэсэгХөсөг трейдээс Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвар хүртэл31507.16-07.28
33-р хэсэгГудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвараас Говь 2 -ын баруун урд уулзвар хүртэл48007.29-08.07
44-р хэсэгГовь 2 -ын баруун урд уулзвараас Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далан хүртэл90008.08-08.23
55-р хэсэгУлаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далангаас Шунхлай ШТС хүртэл92008.24-09.08

Барилгын ажил гүйцэтгэгчээр Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)