Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завджээ

Энэ сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор иргэн Д нь экспортын гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, бичиг баримтгүйгээр адууны хатаасан өлөн гэдэс 120 кг, ургамлын үр 100 кг-ийг хил давуулахаар завдсаныг хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүллээ. Эдгээр бүтээгдэхүүнийг ачааны автомашины чиргүүлийн доод хэсэгт нуун далдалж, хууль бусаар хил давуулахыг завдсан байна. 

Эх сурвалж: МХЕГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)