Агаарын бохирдлоос үүдэлтэй томуу, томуу төст өвчний тархалт бууржээ

Нийслэлийн Онцгой комиссоос сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өнөөдөр хийсэн. Энэ үеэр агаарын бохирдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувь буурсан гэж албаныхан мэдээлсэн. 

Агаарын бохирдлын хэмжээ буурсантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний тархалт ч буурсан талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр хэлэв.

Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжаар болон өөрсдөө ирж хандаж байгаа иргэдийн тоо буурсан. 

Агаарын бохирдол буурсантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт эзлэх хувь 3.7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бага зэрэг буурсан үзүүлэлтэй байгаа бол хүүхдийн орны эзлэх хувь нь 5.7 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлттэй байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)