Авьяас ба гоо сайхан цогцолсон эмэгтэй

Блиц:

Төрсөн орд: Арслан

Гэр бүлийн байдал: 17 настай охины хамт амьдардаг тэрбээр эцэг эхээс гурвуул. Охиныхоо эцэг реппер Бобби Браунаас салснаас хойш ганц бие амьдарч байгаа тэрбээр сүүлийн үед өөрөөсөө 18 насаар дүү боксчин залуутай нэр холбогдох болсон.

Уран бүтээл: 13 цомогтой бөгөөд анхны “Whitney” нь 1987 онд гарсан.

Дуртай хоол, ундаа: Улаан лоолийн шөл, сам хорхойнд “нугасгүй” ба төрөл бүрийн жимсний шүүс, ургамлын хандаар цангаагаа тайлах дуртай

Алдарт дуучин Уитни Элизабет Хьюстон 1963 онд Нью-Жерсид мэндэлжээ. Мансуурах донтой болж, олон жил уран бүтээлээсээ хөндийрсөн алдарт дуучин Уитни Хьюстон өнгөрсөн жил үзэгчдийн өмнө гарсан нь дэлхийн хөгжмийн ертөнцийг доргиосон том үйл явдал болсныг уншигч та санаж байгаа. Үлгэрт гардаг шиг хоолойгоо алдах шахсан дуучин бүсгүй өнөөдөр 47 насны босго алхаж байна. Дэлхийн нэр хүндтэй шагналыг “толгой дараалан” авсан тэрбээр Гиннесийн номд мөнхөрсөн нэгэн.

Багадаа сүмийн найрал дуу дуулж байсан тэрбээр өсвөр насандаа загварын ертөнцөд цахиур хагалж, олны анхааралд өртсөн юм. Гэхдээ загвар өмсөхөөс илүүтэйгээр дуулах хүсэл нь түүнийг дийлсэн гэдэг. Жүжигчин ба бүжигчний мэргэжлээр сурч байсан түүний хоолойн цар, чадал нь мэргэжилтнүүдийн анхаарлд өртөж, богино хугацаанд олны танил болжээ. 18 насандаа тэрбээр загвар өмсөгчийн хувьд ч дуучны хувьд ч олонд танигдаж амжсан.

1985 онд “Arista Records” дуу бичлэгийн студитэй гэрээ хийж, анхны цомгоо гаргасан нь 13 сая хувь борлогдож, Америкийн шилдэг дуучдын жагсаалтад багтжээ. Амжилт ар араасаа цуварч, тухайн үедээ хар арьстай дуучдад тэр бүр олдоод байдаггүй “Грэмми”-ийн эзэн болов. Уитни 1992 онд “Бие хамгаалагч” кинонд анхны дүрээ бүтээж, шаггүй жүжигчин болохоо харуулсан. Тэрбээр нэг охинтой.

Эх хүний хувьд тэрбээр зөвхөн охиныхоо төлөө бус ядуу буурай орны хүүхдүүдэд санаа тавьж, хүүхдийн төлөө сан байгуулсан гөөөмөр нэгэн. “Уитни Хьюстоны хүүхдийн сан” орон гэргүй болон ДОХ-ын халдвар авсан хүүхдүүдэд тусалдаг. Сүүлийн жилүүдэд тэрбээр мансууруулах бодист донтон нэг хэсэг эмчилгээнд хамрагдан, өдгөө шитэн бишрэгчдэдээ эргэн ирсэн билээ. Алдартай жүжигчин Эдди Мэрфитэй амьдралаа холбож байсан дуучин бүсгүй 27 насандаа реппер Бобби Браунтай учирч охинтой болсон юм.

Гурван метр урт даашинзны хормойгоо дэрвүүлэн, 800 зочин урьж, 10 мянган сарнайнд “булуулж” байсан тэр хуримнаас хойш ганц хоногийн дараа Бобби, Хьюстонд гар хүрсэн гэдэг. Тэр хүн Хьюстонд үр хүүхдээс өөр сайн, сайхан зүйл үлдээгүй гэж ойр тойрнынхон нь ярьдаг. Түүнтэй гэр бүл байсан таван жилийн хугацаанд дуучин бүсгүй уран бүтээлээсээ хөндийрч, нэг ч дуу дуулаагүй байна. Тэд 1997 онд салсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)