“Авьяастан” төвийн хүүхдүүд мэргэжлийнхэнтэй өрсөлдөхөөр Францыг зорино

     Францын Лион хотноо энэ сарын 26-28-нд болох олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд “Авьяастан” төвийн 8-20 насны 13 хүүхэд оролцохоор болжээ. Сонгодог хөгжим тэр дун даа төгөлдөр хуур сонирхогч хүүхд үүдийг сургадаг тус төв нээгдээд 17 жил болж байгаа бөгөөд энэ ху гацаанд ОХУ, Франц, Испанид болсон уралдаанд хүүхдүүдийнхээ авьяас, хүчийг сорьж, амжилттай оролцон эх орныхоо нэрийг гар гасан юм. Мэргэжлийн бус хөгжимчин хүүхдүүд олон улсын мэргэжлийн төгөлдөр хуурчидтай өрсөлдөж, шагнал хүртэнэ гэ дэг том амжилт. Энэ удаагийн тэм цээнд ч 20 орны мэргэжлийн 60-аад төгөлдөр хуурч оролцох юм байна. “Манай хүүхдүүд замын зардлаа өөрсдөө даах учраас зарим нь ивээн тэтгэгч байгууллага олсон юм. Энэ дашрамд, МИАТ, ОХУ-ын “Аэрофлот” компанийн хамт олонд талархаж байгаагаа илэр хийлье” гэж тус төвийн за хирал Дамбын Наранцацрал багш ярилаа. Уралдаанд оролцох хамгийн бяцхан төгөлдөр хуурч Б.НоминЭрдэнэ болон тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийн замын зардлыг цаашид ч дааж байхаа “Аэрофлот” компанийн захи рал амлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)