Авто тээврийн шинэ буудал нээв

Хот хоорондын зорчигч тээврийн “Лавай” нэртэй шинэ авто буудал Хан-Уул дүүрэгт нээх болсноо Авто тээврийн үндэсний төвөөс өчигдөр мэдээлэв. Төв, Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих автобуснуудыг энэ сарын 20-ноос “Лавай” буудал руу шилжүүлэх юм байна. Улаанбаатар хот дахь зорчигч тээврийн “Сонгинохайрхан”, “Баянзүрх” төвийн ачааллыг бууруулах, замын түгжрэлийг багасгахын тулд уг ажлыг санаачилжээ.

Шинэ авто буудал нь холбогдох стандартын шаардлагуудыг хангасан, зорчигчийн тусгай танхимтай, жолоочийн амрах хэсэг, хүүхэд асрах зориулалтын өрөөтэй аж. “Лавай” нь авто тээврийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлсэн, жишиг буудал” гэж Авто тээврийн үндэсний төвийнхөн онцоллоо. Эхний ээлжинд орон нутгийн зорчигч тээврийн найман чиглэлийн үйлчилгээг “Лавай” руу шилжүүлэх юм байна. Уг чиглэлүүдтэй танилцана уу.

Төв аймгийн Зуунмод сум

Дундговь аймгийн Сайнцагаан сум

Дундговь аймгийн Эрдэнэдалай сум

Дундговь аймгийн Сайхан-Овоо сум

Өмнөговь аймгийн Даланзадгад сум

Өмнөговь аймгийн Гурвантэс сум

Өмнөговь аймгийн Цогтцэций сум

Өмнөговь аймгийн Цагаанхад баг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)