Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг ТАВ дахин нэмэхээр боллоо

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ. Авто зам ашигласны төлбөрийг тав дахин санал дэмжигдлээ. 

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Зөвхөн зам ашигласны төлөө төлбөрийг нь нэмж буй асуудал биш. Агаарын бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд автомашины хэрэглээнээс татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг дэлхий нийтээр уриалж байна. Иймээс авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх саналыг нийслэлийн Засаг дарга гаргасан” гэлээ.






Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)