Авто замын хучилтын заадас, засвар, нөхөөсний ажил ирэх сарын 2-нд дуусна

Энэ онд нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Авто замын урсгал засвар, нөхөөсний 17, заадасны 9 нийт 26  ажлаас 25 ажлын гэрээг байгуулж, ажлыг эхлүүлээд байна. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс 22.00-06.00 цагийн хооронд хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замын хучилтын заадас засвар, нөхөөсний ажил 85 хувьтай, Доржийн гудамж, Нарны зам, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Ажилчны гудамж, Тээврийн товчооны гудамж, Энэбишийн гудамж, Баруун турууны замд  заадас засвар, нөхөөсний ажил  хийгдэж  байна. Нийт урсгал засварын ажлыг ирэх сарын 2-нд дуусгах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)