Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн наадам боллоо

Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан наадам, баярын цэнгүүн “Монгол наадам цогцолбор”-т /хүй долоон худаг/ энэ сарын сарын 10,11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 
Хүй долоон худагт явагдсан гурван насны /их нас, шүдлэн, соёолон/ хурдан морины уралдаан, сурын харваа, үндэсний бөхийн барилдаан, “Алтан шар замаа дуулъя” баярын цэнгүүн, баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг 17.000 орчим иргэд үзэж сонирхсон юм.

Баяр наадмын үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас 60 алба хаагч хамгаалалтын үүргийг зөрчил, дутагдалгүй гүйцэтгэлээ.

“Их нас”, “Шүдлэн”, “Соёолон” насны 207 морьд уралдаж, хүүхдүүдийг уралдааны замд гарах үед хамгаалалтын дуулга, өвдөг, тохойвч, цээживч зэргийг шалгаж, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)