Авто замынхаа чанараар Булган аймаг тэргүүлжээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгууд дахь авто замын чанарын талаар иргэдээс санал асууж, судалгаа хийжээ.

Судалгаагаар хамгийн чанартай, эвдрэл багатай авто замтай аймгаар Булган шалгарсан бол Хэнтий, Дархан-Уул, Хөвсгөл, Төв аймаг удаалсан байна. Харин Ховд, Өмнөговь, Баян-Өлгий аймаг сүүл мушгижээ. Ташрамд дурдахад, манай улсын ачаа эргэлтийн 57, зорчигчдын 98 хувийг авто замаар тээвэрлэдэг бөгөөд нийт 112 400 гаруй км авто замтайгаас 6200 км нь хатуу хучилттай аж. 

2018 онд улсын хэмжээнд хатуу хучилттай 346 км зам ашиглалтад оруулсан бол энэ жил 690 орчим км замыг сайжруулан, хатуу хучилттай болгохоор төлөвлөсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)