Авто замчдын гудамжийг "Парисын гудамж" гэж шинэчлэн нэрлэжээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 141 дүгээр тогтоолоор Багшийн дээдээс урагш Сэлбэ голын баруун талаар Нарны зам хүртэлх гудамжийг "Парисын гудамж" гэж шинэчлэн нэрлэжээ. 

Тогтоол гарсантай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 169 дүгээр тогтоолын 1.3 дахь хэсгийг хүчингүй болгож, Авто замчдын гудамжийг өөр байршилд шилжүүлэн нэршүүлэх санал боловсруулж байна.

Сануулбал, өнгөрсөн зургадугаар сард НИТХ-аас Парисын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах зөвшөөрөл хүсэж байжээ. Уг захидлын хариуд Парис хотын Захирагч зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон талаар Францын элчин сайд Филипп Мэрлин Хотын захирагч С.Амарсайхантай уулзах үеэрээ уламжилжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)