Автотээврийн албан татвараа төлөөгүй иргэнийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Автотээврийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлын хэсэг байгуулагдсан байна. Тодруулбал, уг ажиллагаагаар татвар төлөөгүй авто тээврийн хэрэгслийг илрүүлж захиргааны арга хэмжээ авах юм байна. Ингэхдээ учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Автатээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлүүлнэ. Төлөөгүй тохиолдолд татварыг 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)