Автомашины хяналтын цогц систем нэвтрүүлэн татвар, торгууль төлсөн эсэхийг бүрэн хянана

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудын явцын талаар хэлэлцэж байна.

Нийслэлийн Зам, тээврийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүсчилж буйг олон нийтэд түгээх,  автозогсоолын болон төлбөрийн системийг цогцоор шийдэх аж. Харин Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалтын газрын зүгэээс “Тогтоосон бүсэд нэвтэрч буй автомашинуудыг хянах цогц систем нэвтрүүлнэ. Үүгээр тухайн автотээврийн хэрэгсэл улсын үзлэгт орсон эсэхээс эхлээд татвар, торгууль төлсөн зэргийг бүрэн хянах боломжтой болох юм. Эхний ээлжид тухайн бүсүүдэд байгаа автозогсоолын судалгааг хийж байна” гэлээ.

Энэхүү тээврийн хэрэгслийг хянах цогц системийн ажил автотехникийн улсын үзлэг буюу тээврийн хэрэгслийн оношлогооноос эхлэх юм. Мөн автозасварын газрууд гадаадаас сэлбэг хэрэгсэл оруулж ирэн машин угсарч буй хууль бус ажиллагааг таслан зогсоож, түүнд тавих хяналтыг чангатгахаар төлөвлөжээ.  Манай улсад атомашины насжилтыг хянах, түүнд хязгаар тогтоох хууль эрхзүйн орчин үгүйлэгдэж байгааг энэхүү хурлын үеэр дурдаж байлаа.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)