"Автомашины азын дугаар зарна" гэсэн луйврын хэргийг шалгуулахаар боллоо

Автомашины шинэ серийн дугаар задраад 14 хоног болж байна. Энэ хугацаанд азын дугаар гэх ижил тоо бүхий дугааруудыг дамлан зарна гэсэн зар тарах болжээ. Үүнийг шалгуулахаар Авто тээврийн үндэсний төвөөс Эрүүгийн цагдаагийн албанд хандаад байгаа юм. Учир нь энэхүү дугаарыг тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг бүртгэн олгодог учраас урьдчилан юмуу бөөнөөр авах боломжгүй гэлээ. Зөвхөн дамлаад зогсох бус үүнтэй холбоотой луйврын гэмт хэрэг ч гарах болж. Тухайн серийн дугаарыг санамсаргүй байдлаар сонгон олгохоор програмчилсан. Хэрэв азын дугаарыг дамлан зарж байгаа нь тогтоогдвол хэн олгов, албан тушаалтан холбоотой юу гэх асуудал дагуулах нь тодорхой юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)