Автомашиныг сэргээгдэх эрчим хүчээр үнэгүй цэнэглэнэ

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, төрийн өмчит анхны жишиг эко байгууллага болох зорилгоор дотоод хэрэгцээнд цахилгаан тэжээлт автомашин ашиглаж эхэлжээ. Ингэснээр хагас жилийн хугацаанд 600 орчим литр шатахуун буюу ойролцоогоор 1.2 сая төгрөгийн зардал хэмнэсэн аж. 

Мөн Монголд олон улсын стандартад нийцсэн нарны зайн дээвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх хоёр зогсоол ашиглалтад оруулсан байна. Уг зогсоол нарны зайн дэлгэцээр эрчим хүч үйлдвэрлэж, цахилгаан автомашин цэнэглэх зарчмаар ажиллана. Хүчин чадал нь дутсан үед төвийн эрчим хүчнээс цахилгаан авах боломжтой гэнэ. Станц нь автомашиныг 3-4 цагт цэнэглэх хүчин чадалтай.

Тэднийх цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, байгаль экологид ээлтэй технологийг олон нийтийн хүртээл болгох үүднээс цахилгаан автомашин эзэмшигчдэд туршилтын хугацаанд үнэ төлбөргүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх болжээ. Одоогоор “Глобал моторс” компани нийтийн хэрэгцээнд зориулан, автомашин цахилгаанаар цэнэглэгч гурван станц нээжээ. “Номин ойл” компани ийм станц гурвыг нээхээр ажиллаж байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)