Автобус шинэчлэхэд зориулж 40 сая ам.долларын санхүүжилт олгоно

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэн танилцуулах уулзалт өнгөрсөн баасан гарагт боллоо. “Мотт макдоналд” компани төслийн урьдчилсан ТЭЗҮ- ийг боловсруулсан байна. Үүнд тусгаснаар 40-өөд сая ам.долларын санхүүжилтээр 200 орчим автобус, дагалдах тоног төхөөрөмж бүхий парк худалдан авах, нийтийн тээврийн менежмент, зам, зогсоолыг оновчтой болгох зэргийг хамтран хэрэгжүүлэх боломжтойгоо ЕСБХБ-ны төлөөлөл дурджээ.

ЕСБХБ-наас санхүүжүүлэх хөрөнгийн 28 сая ам.доллар нь зээл, 12 сая нь буцалтгүй тусламж байх аж. Тус банк автобус шинэчлэх төслийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто зогсоолын салбарт дээд түвшний үнэлгээ хийх, богино, дунд хугацаанд сайжруулах замын зураглал гаргах сонирхлоо илэрхийлсэн байна. Уг саналыг нийслэлийн удирдлага хүлээн авсан тохиолдолд гудамжны зогсоолын анхны төслийг бэлтгэхэд тусалж, санхүүжүүлэх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)