Автобусны буудал, амралтын талбайг маргаашаас эхлэн хөөсөөр угаана

Нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудал, амралтын талбайг маргаашаас эхлэн хөөсөөр угаахаар болжээ. Улмаар есдүгээр сарын 1-нээс эхлэн нийтийн эзэмшлийн томоохон гудамж, зам талбайд тусгай зориулалтын автомашинаар халдваргүйтгэл хийхээр болж, хуваарийг батлан бэлтгэл ажлаа бүрэн хангасан тухай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өнгөрсөн 3-5 дугаар сард Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай зориулалтын автомашинтайгаар таван удаагийн давтамжтай 619 рейс буюу 18 мянга 980 км гудамж, замд ариутгал, халдваргүйтгэл хийсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)