Автобусаар тарваганы тулам тээвэрлэж явжээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор орон нутгийн зорчигч тээврийн Хөвсгөл, Архангайн чиглэлийн автобусанд тарваганы зургаан тулам тээвэрлэж хот руу оруулахыг завдсан иргэнийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Тарваганы тулмыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээн, шалгаж буй аж.

Ташрамд дурдахад, манай орны 16 аймгийн 139 сумын нутагт найман сая гаруй га талбай тарваган тахлын голомттойг судлаачид тогтоосон байдаг. Түүнчлэн хууль бус агнуураас тарвагын тоо толгой цөөрч, ихэнх нутагт популяцын бүтэц алдагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)