Австри Улсын 7.0 сая еврогийн зээлийн хөрөнгөөр 44 км шугам хоолойг засварлана

Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хооронд 2011 онд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 7.0 сая еврогийн зээлийн хөрөнгөөр санхүүжигдэх “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох” төслийн экспортын зээлийн гэрээнд Вена хотноо гарын үсэг зуржээ.

Энэхүү зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийн шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр сэргээн сайжруулах технологи нэвтрүүлж, нийт 44 км шугам хоолойг засварлах юм.

Энэ төслийг Австрийн “Ар Ти ай Аустриа” компани Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газартай хамтран хэрэгжүүлэх юм.

Экспортын зээлийн гэрээ нь жилийн тэг хувийн хүүтэй, 17 жилийн хугацаанд эргэн төлөгдөх бөгөөд үүнээс эхний дөрвөн жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)