Австрийн Rosenbauer компани дэлхийн анхны цахилгаан хөдөлгүүртэй гал сөнөөгч машин бүтээжээ


Гал унтраах тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Австрийн Rosenbauer компани дэлхийн анхны цахилгаан хөдөлгүүртэй гал сөнөөгч машин бүтээжээ. Энэ тухай Busness Insider сайт мэдээлэв. Уг авто машины албан ёсны танилцуулга Австрид болсон байна. Шинэ бүтээгдэхүүн дотоод шаталтын хөдөлгүүртэй машинтай харьцуулахад байгаль орчинд ээлтэй төдийгүй илүү авсаархан болжээ. Гал сөнөөгч төхөөрөмж авсаархан болсон явдал дуудлагад ихэнхдээ тээврийн хэрэгслээр дүүрсэн нарийхан гудамжаар явдаг нөхцөлд маш давуу талтай юм. Үйлдвэрлэгчид уг цахилгаан машины эвхэгддэг шат, системийг удирдах самбарыг зөвхөн машин дотроос гэлгүй гаднаас ч удирдаж болохоор хийжээ. Шинэ гал сөнөөгч машин бүрэн тоноглотойгоо1,2 сая $-ын үнэтэй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)