Австрали улсад ажиллах сонирхолтой хүмүүсийг бүртгэх гэж байна

Монголд анх удаа ICMA агентлаг болон Австралийн Victoria, Queensland мужийн тэргүүлэх Хөдөө аж ахуйн олон улсын ажил олгогч байгууллага хамтран Австрали улсын Хөдөө аж ахуй, Фермерийн чиглэлээр ажиллах хүмүүсийг бүртгэх гэж байна.

Тавигдах шаардлага: 
- 18-35 насны
- Хөдөө аж ахуйн чиглэлээр сурж буй, эсвэл сурч төгссөн
- Хөдөө аж ахуйн чиглэлээр сурч байгаагүй ч энэ салбарт ажиллаж байсан туршлагатай
- Англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй залуус 

Шаардлага хангасан хүмүүсийг нэг жилийн дадлагажин ажиллах визээр Австралийн 2000 орчим фермүүдэд дараах мэргэжлүүдээр ажиллах, ажиллангаа бүтэн цагаар цалинжиж, Австралийн фермерийн аж ахуйн дадлага туршлага хуримтлуулах Цалинтай дадлагажигч ажилчны сонгон шалгаруулалтын бүртгэлд урьж байна. 
Автсралийн ажлын байгууллагаас явуулсан ажлын байрны саналууд:
• Морь сургагч, уралдааны поло морь арчлагч
• Хөдөө аж ахуйн ажилтан,
• Газар тариалангийн ажилтан, 
• Жимс болон хүнсний ногооны тариалан, ургац хураалт
• Үхэр, адуу, тэмээ болон хонины хариуллага, маллагаа хариуцсан малчин 
• Фермерийн аж ахуйчин, 
• Авто механикч
• Зоотехникч
• Комбайнч
• Агрономич
• Тракторч
• Тогооч
• Цэцэрлэгжүүлэгч
• Мод бэлтгэгч
• Ногоочин
• Хүүхэд асрагч
• Гэрийн үйлчлэгч

Энэхүү гэрээт дадлагажигч ажилчны сонгон шалгаруулах журамын ерөнхий мэдээлэл олгох семинар болон БҮРТГЭЛ-ийн үйл ажиллагаа нь:
Хэзээ: 2016 оны 5 дугаар сарын 21 болон 22-нд
08:00 - 22:00 цагийн хооронд 
Хаана: СХД, 1-р хороолол 32-р байрны ард 82-р бага сургуульд
бүртгэнэ.
Бүртгэлийн тоо хязгаартай бөгөөд та бүртгүүлэхээр ирэхдээ:
Шаардлагатай бичиг баримт: 
- Иргэний үнэмлэх /эх хувиараа/
- Цээж зураг /2 хувь/
- Бүртгэлийн хураамж 45USD /Бэлнээр болон ГОЛОМТ банкны 1605017443 тоот дансанд тушаан баримтаа авч ирнэ/

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ, ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ, ШААРДЛАГУУДЫГ БҮРТГЭЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА ТАВИГДАХ БӨГӨӨД ТА ЭНЭХҮҮ ТАНИЛЦУУЛГЫН ХҮРЭЭНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ БУЙ ШААРДЛАГУУДАД НИЙЦСЭН, БҮРТГҮҮЛЭХЭД БЭЛЭН ГЭЖ ҮЗСЭН ТОХИОЛДОЛД Л БҮРТГЭХ БОЛНО. 
Дэлгэрэнгүй мэдээллийг : 77771717, 99107914, 80801158, 88090914 утаснаас лавлана уу

/Жич: Бүртгүүлснээс хойш бүртгэлийн хураамж нь буцаан олгогдохгүй тул та шаардлагатай мэдээллийг утсаар болон бүртгэлийн өмнөх нээлттэй семинар дээр ирж лавлана уу./

Бид энэхүү мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгахаар Хөдөлмөрийн яамны ажилтантай холбогдсон боловч амралтын өдөр учраас тодорхой мэдээлэл байхгүйг хэллээ. Тиймээс маргааш буюу даваа гариг албан ёсны хариуг хүргэх болно.

Дээрх мэдээллийг: https://www.facebook.com/ICMALLC/videos/1284013711627844/ хаягаас авсан болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (41)