Австраличууд цэцэгт байцаатай илүү “нөхөрлөх нь”

Австралийн үндэсний шинжлэх ухааны агентлагийн мэргэжилтнүүд судалгаагаараа иргэд нь цэцэгт байцаанд төдийлөн дуртай биш болохыг тогтоожээ. Тус улсын насанд хүрсэн таван хүн тутмын дөрөв нь эл ногоог хүнсэндээ тогтмол хэрэглэдэггүй аж. Тиймээс хүн амынхаа хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх болжээ.

Энэ нь тун энгийн зүйлээс эхлэх төсөл юм байна. Тухайлбал, хүнсний дэлгүүрүүдэд цэцэгт байцааг жижиглэх, нунтаглах гэхчилэн олон янзаар бэлтгэн худалдах аж. Ингэснээр хэрэглэхэд хялбараас гадна эрүүл мэндэд илүү тустай байх гэнэ. Мөн цэцэгт байцааг хатаах технологиор боловсруулан, худалдах бөгөөд энэ нь амархан муудаж, тэжээллэг чанараа алдахаас сэргийлэх арга юм байна.

Тус улсын кофены зарим газар бүтээгдэхүүний орцоо цэцэгт байцаагаар баяжуулсан нь үйлчлүүлэгчдэд таалагдаж байгаа гэсэн судалгаа ч байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)