Австралийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Восеныг хүлээн авч уулзав. Өнгөрсөн наймдугаар сараас өнөөг хүртэл Австралид ой, хээрийн түймэр гарч, хүний амь нас эрсдэн эд материалын их хэмжээний хохирол учирч байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа эмгэнэл илэрхийлэв.

Монгол Улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн Австрали Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь Ази, Номхон далайн бүс нутагт явуулж байгаа гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэгийг тэмдэглэв.

Газар зүйн хувьд алс оршдог ч үнэт зүйл, ардчилал, эдийн засаг гээд олон талаар адил төстэй Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа Дэйв Восен илэрхийлэв. Уулзалтаар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, уул уурхай, онцгой байдал болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)