"Авлигын эсрэг тэмцэгч-2019" шагналыг zarig.mn сайт хүртлээ

Авлигын эсрэг улс орон бүрт үйл ажиллагаа явуулдаг "Транспэрэнси Интернэшнл" олон улсын байгууллагаас ил тод хариуцлагатай нийгмийн төлөөх үйлст хувь нэмрээ оруулж, авлигын эсрэг үйлсэд олон нийтийг манлайлан, иргэний зориг гарган ажилласан иргэдийг тухайн жилийн "Авлигын эсрэг тэмцэгч"-ээр тодруулдаг.

Тэгвэл 2019 оны "Авлигын эсрэг тэмцэгч" шагналыг "zarig.mn" сайтын хамт олон болон тус сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгт хүртлээ. Zarig.mn сайт нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж.

"Транспэрэнси Интернэшнл" олон улсын байгууллагын "Авлигын эсрэг тэмцэгч" гэх энэхүү шагнал нь тав дахь жилдээ олгогдож байгаа юм. Тодруулбал,

- 2015 онд сэтгүүлч Л.Болормаа агсан,

- 2016 онд "Монгол HD" телевизийн сэтгүүлч Э.Лхагва,

- 2017 онд Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан,

- 2018 онд Ikon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа нар хүртэж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)