Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд орон нутагт ажиллана

Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 9-28-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутагт ажиллаж дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.Үүнд:

  • Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албанд иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах;
  • Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд /Ажлын алба/-тэй уулзалт зохион байгуулах;
  • Бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах;
  • Өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэх;
  • Иргэдээс төсөөллийн судалгаа авах;
  • АТГ-ын хэвлэмэл хуудас, танилцуулга болон бусад авлигын эсрэг сурталчилгааны материал түгээх.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)