“Авлигатай тэмцэх газар НОСК-ыг шалгаагүй”

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцаас түрээслэх хүсэлтэй нийт 35 058 иргэн цахимаар бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, бүртгүүлсэн иргэдийн хоёр орчим хувь нь л орон сууц түрээслэх эрхтэй болох юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн орон сууцны корпорац (НОСК)-ын алба хаагчид иргэдийн эрэлтэд дөрөөлж, бүртгэлийн үйл ажиллагааг будилаантуулж байна гэсэн гомдол, санал гарах болсон. Мөн Авлигатай тэмцэх газрынхан НОСК-ынхныг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч тарсан билээ. 

Энэ талаар өчигдөр НОСК-ын дэд дарга С.Дорждэрэмээс тодруулахад “Манай байгууллагын ажил хэвийн үргэлжилж байна. АТГ-т шалгуулсан хүн байхгүй” гэлээ. Тус байгууллагынхан эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авчээ. Орон сууцны комисс өнөөдөр хуралдаж, хоёр асуудал шийдвэрлэх аж. Нэгдүгээрт, эхний шатны шалгаруулалтад тэнцсэн иргэдийн цаасан болон цахим материалыг харьцуулж, бичиг баримт нь зөрчилгүй бол байр түрээслэх эрх олгоно. Тэнцсэн иргэд НОСК-тай гэрээ байгуулж, байраа сонгох эрхтэй гэсэн үг. Хоёрдугаарт, гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн материалыг хянаж, шийдвэрлэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)