Аватар киноны хоёрдугаар анги 2021 онд нээлтээ хийнэ

Дэлхийн хамгийн их ашиг, орлого олсон кино жагсаалтын тэргүүн эгнээнд явдаг "Аватар" шинжлэх ухаан, уран зөгнөлт киноны хоёрдугаар ангийн нээлтээ хийх тов олон удаа хойшлогдсоны эцэст 2021 онд нээлтээ хийхээр болжээ. 

АНУ-ын алдарт найруудагч Жэймс Камероны шуугиан тарьсан бүтээл болох "Аватар" 2009 онд үзэгчдэд хүрч байсан. Тус бүтээл нээлтээ хийсэн даруйдаа олон улсын зах зээлээс 2.7 тэрбум ам.долларын ашиг, орлого олсон байдаг юм.

Ингээд эхний анги үзэгчдийн хүртээл болсноос хойш 12 жилийн дараа ихээхэн хүлээлт үүсгэсэн "Аватар" киноны шинэ түүхийг үзэх боломжтой боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)