Аварга М.Ананд засуул хийж, жүдочид барилдав

Японы Токио хотод жил бүрийн хавар болдог монголчуудын хаврын баяр өчигдөр боллоо. Уламжлалт хаврын баярын нэг арга хэмжээ бол үндэсний бөхийн барилдаан байдаг. 19 дэх удаагийн баярын барилдаанд улсын начин Ш.Тогтохбаяр, аймгийн арслан Б.Дамба, О.Цэцэнцэнгэл нараас гадна жүдочид барилджээ.

Аймгийн заан цолтой жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр болон  дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, Азийн аварга Ц.Цогтбаатар нарын жүдочид уран мэхийг уралдуулан барилдлаа. Хаврын баярт ирж, үндэсний бөхөөрөө барилдсан жүдочдод ирсэн зочид талархаж, “Токио 2020” олимпийн наадмын өмнө болох олон тэмцээнд амжилт хүслээ.

Мөн барилдааны засуулаар аварга /ёкозүна/ Какүрюү М.Ананд ажиллаж, монголчуудаа баярлуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)