Аварга малчдын шагналыг хорио цээрийн дэглэм дууссаны дараа гардуулна

Хорио цээрийн хугацаа дууссаны дараа аварга малчдад шагналыг ном журмынхаа дагуу гардуулна гэдгийг  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэллээ. 

Тэрбээр "Энэ жил улсын хошой аварга болон аварга малчдын тоо нэлээд өссөн. Өнгөрсөн жил 105 малчныг “Улсын аварга малчин”, 9 хүнийг “Улсын хошой аварга малчин” нийт 114 хүнд энэ шагналыг олгож байсан. Харин энэ жилийн тухайд тоо өсөж нийт 150 болоод буй. Мөн шагнал олгоход зориулан Засгийн газрын нөөц сангаас 401 сая төгрөгийг гаргаж байгаа юм. 

Шагнал авч буй хүний тоо өссөн шалтгаан нь малын тоо толгой өссөнтэй холбоотой бөгөөд үндэсний баялаг малын тоог өсгөж байгаа малчдын хөдөлмөрийг үнэлэх нь зүйтэй. Улсын үндэсний баялаг болсон мал сүргийн тоо толгой өсөж байна. Өнгөрсөн жил 70 сая мал тоолсон. Энэ тооны малыг бойжуулж, өсгөж үндэсний баялаг болгож байгаа малчдын хөдөлмөрийг төр засаг зүй ёсоор үнэлж жил болгон шагнан урамшуулдаг уламжлалтай. Монгол Улсад 230 мянган малчин өрх бий. Үүнтэй харьцуулахад 150 маш бага тоо. Тиймээс үндэсний баялгийг бүтээж байгаа малчдаа урамшуулах бодлогыг цаашдаа ч баримтална" хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)