Абхазад ерөнхийлөгчийн сонгууль явагдаж дууслаа



Өчигдөр Абхазын Ерөнхийлөгчийн  хоёрдугаар шатны сонгууль явагдаж дуусжээ.  Урьдчилсан дүгээр сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Рауль Хажимб тэргүүлж байгаа тухай Абхазын СЕХ-ны дарга Тамаз Гигия мэдээллээ. Тус хороо өмнө нь Хажимба 47,38 %-тай, сөрөг хүчнээс нэр дэвшигч Алхас Квициния 46,19%-тай явж байгаа тухай мэдээлсэн юм. Сөрөг хүчний төлөөлөгч Алхас Квинция сонгуулийн үр дүнг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн ч төд удалгүй өглөө болтол завсарлага авахаар шийдсэн байна. Тэрээр СЕХ-ны байрны өмнө цугларсан мянга мянган  дэмжигчдийгээ тарцгаахыг уриалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)