Аалз сонсох чадвартай

Үсэрдэг аалз чихгүй ч сонсдог гэдгийг АНУ-ын аалз судлалын төв саяхан тогтоожээ. Тэд 3д төхөөрөмж ашиглаж, ямар нэг шавьжны дуу гаргахад ихэнх аалз “шохоорхож” байгааг олж мэдсэн байна. Тэр ч бүү хэл дуу авиаг ялгах чадвартай болохыг нотолжээ. Гэхдээ судлаачид энэ шавьж яаж сонсдог болохыг тогтоож чадаагүй. Тэд магадгүй олон хөлнийх нь нэг нь сонсох “төхөөрөмжтэй” гэж таамаглаж байгаа ч эцсийн байдлаар нотлох баримт олоогүй юм. Сонирхуулахад, үсэрдэг аалз ийм төрлийн шавьж дундаа хамгийн элбэг байдаг гэнэ. Нийт аалзны 13 хувь нь үсэрдэг аалзны төрөл зүйл аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)