"Аавуудын групп"-ээс Хүрээ амаржих газарт орчин үеийн эмнэлгийн төхөөрөмж, хүүхдийн ор хандивлалаа

Фэйсбүүк дэх "Аавуудын групп"-ээс Мартын 8-ны баярыг тохиолдуулан "Энх амаржихуй" аяны хүрээнд Хүрээ амаржих газарт нярай хүүхдийн судас тодруулагч болон төрөх орыг хандивлалаа. Мөн тус амаржих газарт хэвтэн эмчлүүлж буй Н.Ивээл охинд хүүхдийн тэрэг хандивлав.

Хүрээ амаржих газрын дарга А.Жаргал "Бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад НЗДТГ болон НЭМГ-аас "Нэг зүрх, нэг нийслэл" уриатай аян зохион байгуулсан. Аяны хүрээнд бид амаржих газартаа хандивын хайрцаг аялуулж, эмнэлэгт хүүхдийн хамт хэвтэж буй 17 ээж болон 27 ажилтнаасаа сонгож гарын бэлэг гардууллаа. 

Мөн Фэйсбүүк дэх "Аавуудын групп"-ээс манай "Хүрээ амаржих газар"-т маань эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс орчин үеийн стандартад нийцсэн функциональ төрөх ор бэлэглэлээ. Түүнчлэн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй нярай хүүхдүүдэд судас тодруулагч багажийг хандивлалаа. Аавуудын группээс бидэнд бэлэг барьж Uvertura хамтлагийг урьсанд бид гүнээ талархаж байна.

Нийт ажилчдад маань урам зориг, итгэл найдвар өгч буй энэ баяр маань өргөн хүрээг хамарч байгаа ч бид энэхүү аяныг бид ээжүүдийн эрхийн төлөө тэдний дуу хоолойг сонсох зорилготой. 

Фэйсбүүкийн "Аавуудын групп"-ыг үүсгэн байгуулагч Т.Цэнд-Аюуш "Мэдээж нэг ч гэсэн ээж эсэн мэнд амаржаасай, нэг ч гэсэн хүүхэд эрүүл энх төрж, өсөөсэй гэсэн үүднээс фэйсбүүк дэх "Аавуудын групп"-ээс төрөхийн ээж эмэгтэйчүүддээ Мартын 8-ныг тохиолдуулаад бэлэг барьж байгаадаа таатай байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)